rMongolia

Мэдээлэл устгуулах

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 26

Та rMongolia дахь бүртгэл, хувийн мэдээллээ хүссэн үедээ устгуулах эрхтэй. Бид мэдээллийг хэрхэн ашигладгийг нууцлалын бодлого-оос үзнэ үү.

01Хүсэлт илгээх

team@rmongolia.app хаяг руу “Мэдээлэл устгуулах хүсэлт” гарчигтай имэйл илгээнэ үү. Имэйлдээ дараахыг бичээрэй:

  • rMongolia-д бүртгүүлсэн имэйл хаяг (Facebook, Google-ээр нэвтэрсэн бол тэр бүртгэлийн имэйл).
  • Бүх мэдээллээ устгуулах уу, эсвэл зөвхөн тодорхой сэтгэгдэл, бичиг баримт уу.

Таныг мөн эсэхийг шалгахын тулд бид тэр имэйл хаягаас ирсэн хүсэлтийг л гүйцэтгэнэ.

02Юу устгагдах вэ

  • Таны бүртгэл: нэр, имэйл, утас, нэвтрэх холболт (Facebook, Google, Apple).
  • Таны бичсэн сэтгэгдэл, үнэлгээ.
  • Таны байршуулсан зураг, нэхэмжлэл болон баталгаажуулалтын бичиг баримт.
  • Байгууллагын багийн гишүүнчлэл.

03Хугацаа

Хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор устгаж, дууссаныг имэйлээр мэдэгдэнэ. Хуулиар хадгалах шаардлагатай мэдээлэл (жишээ нь төлбөрийн баримт) хуулийн хугацаанд хадгалагдана.

04Facebook-ээс холболтоо салгах

Facebook rMongolia-д мэдээлэл дамжуулахыг зогсоохын тулд:

  • Facebook → Settings & privacy → Settings → Apps and websites.
  • rMongolia-г сонгоод “Remove” дарна.

Энэ нь зөвхөн холболтыг салгана. rMongolia дээрх мэдээллээ устгуулахын тулд дээрх хүсэлтийг мөн илгээнэ үү.