API v1
rMongolia API
Худалдан авалт бүрийн дараа хэрэглэгчээ сэтгэгдэл бичихийг автоматаар урьж, үнэлгээ, сэтгэгдлээ өөрийн вэбсайт, апп дээр харуулаарай. Ихэнх онлайн дэлгүүрт нэг л хүсэлт нэмэхэд хангалттай.
- Хаяг
- https://rmongolia.app/api/v1
- Формат
- JSON, UTF-8
- Нэвтрэлт
- Bearer түлхүүр
Эхлэх
- Байгууллагаа rMongolia-д бүртгүүлээд “Баталгаажсан бизнес” багц идэвхжүүлнэ (3 сар тутам 100,000₮). API энэ багцад багтдаг.
- Бизнесийн кабинетын Виджет ба API хуудаснаас түлхүүр үүсгэнэ. Түлхүүр зөвхөн нэг удаа харагдана.
- Түлхүүрээ серверийнхээ орчны хувьсагчид (
RMONGOLIA_API_KEY) хадгална. - Захиалга хүргэгдсэн үед урилгын хүсэлт илгээнэ. Тэгээд л болоо.
Нэвтрэлт
Хүсэлт бүрт түлхүүрээ Authorization толгойд илгээнэ:
Authorization: Bearer rm_live_…
Түлхүүр нь танай байгууллагын нэрийн өмнөөс ажилладаг тул зөвхөн сервер талд ашиглана — вэб хуудасны JavaScript, гар утасны аппын кодонд бүү оруулаарай. Алдагдсан гэж үзвэл кабинетаас устгаад шинийг үүсгэнэ. Багцын хугацаа дуусвал түлхүүр 403 буцааж эхэлнэ.
Хэрэглэгч урих
POSThttps://rmongolia.app/api/v1/invitations
Худалдан авалт хийсэн хэрэглэгчид хувийн холбоос үүсгэнэ. Имэйл өгвөл бид rMongolia нэрээр урилгын имэйл илгээнэ. Холбоосоор бичсэн сэтгэгдэл “Баталгаажсан худалдан авалт” тэмдэгтэй нийтлэгдэнэ. Хэрэглэгч сэтгэл ханамжтай байсан эсэхээс үл хамааран бүх худалдан авагчдаа урина уу.
Хэзээ дуудах вэ: захиалга хүргэгдсэн эсвэл үйлчилгээ дууссан үед. Бараа хэрэглэж үзэх хугацаа өгөхийг хүсвэл delayDays-аар имэйлийг хойшлуулна.
| Талбар | Төрөл | Тайлбар |
|---|---|---|
| string | Хэрэглэгчийн имэйл. Өгвөл бид урилгыг имэйлээр илгээнэ. Заавал биш. | |
| name | string | Хэрэглэгчийн нэр — имэйлд «Сайн байна уу, Бат!» гэж хандана. Заавал биш, 80 тэмдэгт хүртэл. |
| reference | string | Таны захиалга, баримтын дугаар. Сэтгэгдэл ирэхэд reviews-д буцаж ирэх тул аль захиалгынх болохыг тааруулна. Зөвхөн танд харагдана. |
| delayDays | integer | Имэйлийг хэдэн хоногийн дараа илгээх (0–30, анхдагч 0); товлосон цагаас 10 минутын дотор явна. Холбоос имэйл очсоноос хойш 30 хоног хүчинтэй. |
| sendEmail | boolean | false бол имэйл илгээхгүй, зөвхөн холбоос буцаана — SMS, мессежээр өөрөө илгээнэ. Анхдагч true. |
curl -X POST https://rmongolia.app/api/v1/invitations \
-H "Authorization: Bearer $RMONGOLIA_API_KEY" \
-H "Content-Type: application/json" \
-d '{"email":"bat@example.com","name":"Бат","reference":"ORD-1042","delayDays":5}'Хариу — 200
{
"id": "5f0c2e1a-…",
"url": "https://rmongolia.app/i/Xk29…",
"expiresAt": "2026-11-13T08:15:00.000Z",
"emailed": true,
"emailAt": "2026-10-14T08:15:00.000Z"
}url— урилгын холбоос. Зөвхөн энэ хариунд нэг удаа ирнэ; SMS-ээр илгээх бол хадгалаарай.emailed— бид имэйл илгээсэн эсвэлemailAtүед илгээхээр товлосон эсэх. Өдрийн имэйлийн хязгаар хэтэрсэн болfalse— холбоос ажилласаар байна.- Нэг хэрэглэгчийг 30 хоногт нэг удаа урина; давтвал
409 already_invited— алдаа гэж үзэх шаардлагагүй. - Хэрэглэгч имэйл очихоос өмнө холбоосоор сэтгэгдэл бичвэл товлосон имэйл явахгүй.
Урилга цуцлах
DELETEhttps://rmongolia.app/api/v1/invitations/{id}
Захиалга буцаагдсан, алдаатай урилга илгээсэн үед. Холбоос тэмдэг өгөхөө больж, хүлээгдэж буй имэйл илгээгдэхгүй. Сэтгэгдэл аль хэдийн бичигдсэн бол 409 already_used.
curl -X DELETE https://rmongolia.app/api/v1/invitations/5f0c2e1a-… \ -H "Authorization: Bearer $RMONGOLIA_API_KEY"
Сэтгэгдэл унших
GEThttps://rmongolia.app/api/v1/reviews?limit=20&before=…
Танай байгууллагын сэтгэгдэл, шинээс хуучин руу. Сайт, апп дээрээ харуулах, CRM-дээ татахад ашиглана. Хүсэлт бүрт биш, 5–10 минут кэшлэж харуулахыг зөвлөе.
| Талбар | Төрөл | Тайлбар |
|---|---|---|
| limit | integer | Нэг удаад хэдийг авах (1–100, анхдагч 20). |
| before | ISO огноо | Дараагийн хуудас: өмнөх хариуны nextBefore-г илгээнэ. |
curl "https://rmongolia.app/api/v1/reviews?limit=5" \ -H "Authorization: Bearer $RMONGOLIA_API_KEY"
Хариу — 200
{
"data": [
{
"id": "…",
"rating": 5,
"title": "Маш сайн үйлчилгээ",
"body": "Захиалга маань маргааш нь ирсэн…",
"author": "Бат",
"createdAt": "2026-10-09T08:15:00.000Z",
"verifiedPurchase": true,
"reference": "ORD-1042",
"reply": { "body": "Баярлалаа!", "createdAt": "…" }
}
],
"hasMore": true,
"nextBefore": "2026-10-01T10:00:00.000Z"
}verifiedPurchase — урилгаар бичсэн эсэх; reference — тэр урилгад таны өгсөн дугаар.
Байгууллагын үнэлгээ
GEThttps://rmongolia.app/api/v1/company
Дундаж үнэлгээ, сэтгэгдлийн тоо, хуудасны холбоос. reviewUrl нь «Үнэлгээ өгөх» товчинд тохирох богино холбоос (урилгагүй, тэмдэггүй).
Хариу — 200
{
"id": "…",
"name": "Таван Богд Групп",
"slug": "tavanbogd-com",
"url": "https://rmongolia.app/company/tavanbogd-com",
"reviewUrl": "https://rmongolia.app/r/tavanbogd-com",
"rating": { "average": 4.6, "count": 128 },
"verified": true,
"verifiedUntil": "2027-01-09T00:00:00.000Z"
}Алдаа
Алдаа бүр ижил хэлбэртэй; програмдаа code-оор нь шалгана:
{ "error": { "code": "already_invited", "message": "Энэ хэрэглэгчийг сүүлийн 30 хоногт урьсан байна." } }| Талбар | Төрөл | Тайлбар |
|---|---|---|
| 401 missing_key | Authorization толгой алга эсвэл rm_live_-ээр эхлээгүй. | |
| 401 invalid_key | Түлхүүр буруу эсвэл устгагдсан. | |
| 403 package_inactive | “Баталгаажсан бизнес” багцын хугацаа дууссан — кабинетаас сунгана. | |
| 400 invalid_email · invalid_delay · invalid_body | Хүсэлтийн өгөгдөл буруу. | |
| 404 not_found | Урилга эсвэл байгууллага олдсонгүй. | |
| 409 already_invited · already_used | Давхар урилга, эсвэл ашиглагдсан урилгыг цуцлах гэсэн. | |
| 429 rate_limited | Хэт олон хүсэлт — түр хүлээгээд дахин оролдоно. | |
| 500 server_error | Манай талын алдаа — дахин оролдоно уу. |
Хязгаар ба дүрэм
- Урилга: байгууллага бүр өдөрт 1000 хүртэл.
- Урилгын имэйл: өдөрт 20 хүртэл (UTC өдрөөр). Үлдсэнийг
sendEmail: false-аар холбоос авч SMS-ээр илгээнэ. - Хүсэлт: нэг IP хаягаас 10 секундэд 50 хүртэл.
- Худалдан авалт хийсэн бүх хэрэглэгчдээ урина — зөвхөн сэтгэл ханамжтайг нь сонгох, сэтгэгдлийн төлөө урамшуулал өгөх, ажилтнаараа бичүүлэхийг хориглоно. Зөрчвөл тэмдгийг хасч, багцыг цуцална.
- Сэтгэгдлийг өөрчлөхгүй, муу сэтгэгдлийг шүүж хасахгүй харуулна; rMongolia-г эх сурвалж болгон дурдана.
- Хэрэглэгчийн имэйлийг зөвхөн тэр хүн танаас худалдан авалт хийсэн бол илгээнэ. Дэлгэрэнгүйг үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого-оос үзнэ үү.
Код бичихгүй хувилбар
Програмистгүй бол бизнесийн кабинетаас шууд:
- Урилга — хэрэглэгчийн имэйл эсвэл утсаар нэг нэгээр урина.
- QR наалт — касс, савлагаа, баримт дээр тавина.
- Виджет — нэг мөр iframe кодоор үнэлгээгээ сайтдаа харуулна.